1. НИЙГМИЙН ШИНЭ БОДЛОГО

1.2.1 Боловсролын салбарын засаглал, удирдлагын тогтолцоог тогтвортой тасралтгүй хөгжүүлнэ.

1.2.2 Сургуулийн өмнөх болон бага боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж, хүүхдийн хүмүүжил, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг бий болгоно.

1.2.3 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, шилдэг менежментийг нэвтрүүлнэ.

1.2.4 Төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг ижил түвшинд хүргэж, ялгаатай байдлыг арилгана.

1.2.5 Багшийн ажлын бүтээмжийг сайжруулах, хүүхэд бүрт хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломж, карьер өсөх менежментийн тогтолцоог бүрдүүлэх бодлого баримтална.

1.2.6 Аймаг орон нутаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулиуд, сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн чиглэлтэй уялдуулан хөгжүүлнэ.

1.2.7 Боловсролын зээлийн сангийн мэдээллийн ил тод, нээлттэй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

1.2.8 Иргэн бүр орон зай цаг хугацаанаас үл хамааран, нас насандаа тохирсон мэдлэгийг авах эрх зүйн орчныг сайжруулна.

1.2.9 Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, үр дүн гүйцэтгэлд суурилсан, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх судалгааны лабораторийн менежмент, зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчинг бүрдүүлнэ.