1. НИЙГМИЙН ШИНЭ БОДЛОГО

1.3.1 Гэр бүлийн амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцлийг бүрдүүлнэ.

1.3.2 Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын тогтолцоог бэхжүүлэн тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангана.

1.3.3 Эцэг эхчүүдийн ажлын цагийг оновчтой сонголттой болгож, ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангаж, гэр бүлд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлнэ.

1.3.4 Тэтгэвэрт гарагсдын тоог урьдчилан харж, хувь хүн болон төрийн зүгээс ахмад настнуудын тэтгэврийн орлогыг бүрдүүлэх зорилгоор хуримтлал бий болгох эрх зүйн орчныг сайжруулна.

1.3.5 Монгол улсын иргэн бүр эх орондоо эрүүл, аятай тухтай амьдарч, аюулгүй орчинд ус агаар, хүнсний аюулгүй байдалд санаа зовохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

1.3.6 Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагаар дамжуулан үндэсний баталгаат хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой тогтолцоог бий болгоно.

1.3.7 Стандартын ногоон байгууламж, цэцэрлэгт орчныг тэлэх замаар ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулах бодлогыг дэмжинэ.

1.3.8 Суурин газар, гэр хорооллыг мэргэжлийн байгууллагын удирдлага дор иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх, төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбогдсон амины болон орон сууцны цогц хороолол байгуулах бодлогыг дэмжинэ.

1.3.9 Агаарын чанар, хог хаягдал, хөрсний бохирдлын асуудалд онцгой анхаарч, 1 хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна.