2. ХӨГЖЛИЙН ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ

2.2.1 Дундаж давхрагыг тэлж бэхжүүлэн, эрсдэлээс хамгаалж, орлого багатай иргэн өрхийг дундаж давхрагад оруулах бодлого хэрэгжүүлнэ.

2.2.2 Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтална.

2.2.3 Өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес хөгжих эрх зүйн орчныг сайжруулах бодлого баримтална.

2.2.4 Жижиг дунд бизнесийн орон нутгийн хөгжилд үзүүлэх эдийн засгийн үүргийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

2.2.5 Монгол брендийн эко, органик, био, натурал хүнс боловсруулах салбарыг хөгжүүлж, гадаадад экспортлохыг дэмжинэ.

2.2.6 Үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, соёлын аялал жуулчлал, кино урлаг, сонгодог урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулан эдийн засгийн эргэлтэд оруулна.

2.2.7 Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн дотоод гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

2.2.8 Монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг баяжуулан хөгжүүлж, дэлхийд соёл урлагийн бүтээл туурвин таниулж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

2.2.9 Баялагийн сангийн эрх зүйн орчинг сайржуулж, уул уурхайгаас бусад бүхий л бизнесийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжинэ.