2. ХӨГЖЛИЙН ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ

2.3.1 Өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологи ашиглаж, экспортод чиглэсэн, харьцангуй давуу тал дээр тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлнэ.

2.3.2 Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа, эрдэс баялагийн нэгдсэн мэдээллийн санг баяжуулах эрх зүйн орчныг сайжруулна.

2.3.3 Уул уурхайн эрдэс, түүхий эдэд түшиглэсэн зэсийн баяжмал, газрын тос боловсруулах, нефьт хими, кокс хими, металлургийн нүүрс угаах болон нүүрс хими, нүүрс эрчим хүч, метан хими, ган төмөрлөгийн, жонш баяжуулах, алт цэвэршүүлэх зэрэг өндөр технологийн хүнд үйлдвэрийн цогцолборууд хөгжих бодлого баримтална.

2.3.4 Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

2.3.5 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

2.3.6 Хиймэл оюун ухаан, үүлэн технологи, тооцоолол, орчин үеийн дизайн програмчлал, процесс загварчлал, нано болон пико, био технологи, квант тооцоолол зэрэгт суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

2.3.7 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ногоон үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.3.8 Хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийн салбаруудыг олон улсын стандартад нийцүүлэх замаар үйлдвэржүүлэх бодлогын дамжлагат уялдаатай байдлыг бий болгож, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн хөгжүүлнэ.

2.3.9 Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн удирдлагын болон ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлж, технолгийн дэвшил, инновацийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах бодлого баримтална.