3. ТӨРИЙН ШИНЭ БОДЛОГО

3.1.1 Ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн хууль тогтоох байгууллагыг төлөвшүүлнэ.

3.1.2 Улсын их хурлын гишүүнд тавих ёс зүйн асуудлыг өндөрт тавьж, намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа ёс зүй, сахилга хариуцлагын үндсэн шаардлага дээр гишүүд дэмжигчдээр нээлттэй хэлэлцүүлдэг болгоно.

3.1.3 Хууль тогтоох үйл явц нотолгоо, судалгаанд суурилсан тогтолцоог бэхжүүлж, иргэдэд ил тод нээлттэй хэлэлцүүлэх өрнөсөн цахим парламентын эрх зүйн орчныг сайжруулна.

3.1.4 Улсын их хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар үр нөлөөг дээшлүүлнэ.

3.1.5 Улсын их хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж чадавхижуулна.

3.1.6 Улсын их хурал төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлнэ.

3.1.7 Улсын их хурлын гадаад харилцааг өргөжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

3.1.8 Улсын их хурлын гишүүдийн ёс зүйн зөрчил гаргасан, гэмт хэрэгт холбогдсон үйлдэлд хариуцлага тооцож бүрэн эрхийг түдгэлзүүлж, эргүүлэн татдаг байх эрх зүйн орчныг сайжруулна.

3.1.9 Улсын их хурлын гишүүд тойрогтоо төсөв хуваарилдаг байдлыг таслан зогсоож, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчмыг баримталж ажиллана.