3. ТӨРИЙН ШИНЭ БОДЛОГО

3.2.1 Гүйцэтгэх засаглалаар дамжуулан иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм соёлын эрх, хөгжих эрх зэрэг жам ёсны эрхүүдийг бэхжүүлнэ.

3.2.2 Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг оновчтой болгож, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангана.

3.2.3 Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтэд талуудын оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулна.

3.2.4 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төгөлдөржүүлэх бодлогыг тусгана.

3.2.5 Төрийн албан хаагчийн мерит зарчмыг баримтлан хууль бусаар ажлаас халах, албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус хүнийг томилох асуудлыг таслан зогсооно.

3.2.6 Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.

3.2.7 Гүйцэтгэх засаглалын үндсэн үүргүүдийн нэг болох авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, шудрага ёсны тогтолцоог бэхжүүлнэ.

3.2.8 Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид оногдуулах хариуцлагыг чангатгаж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хэргийг хянан шалгах, шийдвэрлэхтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгоно.

3.2.9 Төрийн байгууллагуудын “Шилэн дансны тухайн хууль”-ийн хэрэгжилтийн хангах зорилгоор шилэн дансны нэгдсэн системийг улам боловсронгуй, нээлттэй, ил тод болгох эрх зүйн орчныг сайжруулна.