3. ТӨРИЙН ШИНЭ БОДЛОГО

3.3.1 Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эрх мэдлийн хувьд нэгэн адил, бие даасан байх байдлыг бэхжүүлнэ.

3.3.2 Шүүх нь хараат бус байдлыг хангах зорилгоор бодлогоо өөрсдөө боловсруулдаг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана.

3.3.3 Шүүх нь төсвөө өөрсдөө боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлнэ.

3.3.4 Шүүгч нарыг томилох буюу сонгох, дэвшүүлэх журам нь ил тод, нээлттэй, тодорхой байлгах эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлнэ.

3.3.5 Шүүгчийг мэдлэг, туршлага, ёс зүйн чанарыг бодитоор үнэлсний үндсэн дээр нэр дэвшүүлж, томилдог эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

3.3.6 Шүүгч нарыг авлигаас ангид байлгах эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

3.3.7 Шүүгчид сахилгын арга хэмжээ ногдуулах буюу огцруулах ажиллагааг чангатгах эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

3.3.8 Авлигаас ангид, шудрага, ёс зүйтэй ажиллаж байгаа шүүгчийг бүх насаар нь томилон ажиллуулдаг эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

3.3.9 Шүүх засаглалын нийгэм дэх нэр хүнд, иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх замаар шударга ёсыг бэхжүүлнэ.