Анхаарах зүйлс

Намын үзэл баримтлал, зарчим, мөрийн хөтөлбөр, дүрэм, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, эвлэлдэн нэгдэхээ илэрхийлсэн 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн намд гишүүнээр элсэж болно.

Шинэ нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлсэн, өмнө үеийн амжилт бүтээл, өнөө үеийн хичээл зүтгэл, ирээдүй хойч үеийнхээ хүсэл мөрөөдлийг тээсэн сайн сайхан нийгмийн цогцлооно.

Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь Шинэ намын мөн.
Шинэ нам нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах сонгуульд ялалт байгуулах буюу олонх болж бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.